bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Romans 14
Romans 14
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 15 →
1
Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.
2
Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэгэн нь ургамал ногоо иддэг.
3
Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.
4
Бусдын гэрийн зарцыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийн эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.
5
Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг.
6
Өдрийг бодолцогч нь Эзэний төлөө үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал өргөдөг. Иддэггүй нь Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг.
7
Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.
8
Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх.
9
Учир нь, үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
10
Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ.
11
Учир нь «“Би амьд! Өвдөг бүр өмнө минь сөгдөж, Хэл бүхэн Бурханд өчиглөнө” гэж Эзэн айлдаж байна» гэж бичигдсэн байгаа.
12
Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
13
Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.
14
Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэж итгэсэн юм.
15
Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.
16
Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.
17
Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
18
Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
19
Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.
20
Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм.
21
Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.
22
Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ!
23
Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 15 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16