bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
1 Chronicles 18
1 Chronicles 18
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 19 →
1
Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.
2
Тэрээр Моабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
3
Зобагийн хаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.
4
Давид түүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид зуун тэрэгний морьдыг өөрсдөдөө үлдээж, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.
5
Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов.
6
Тэгээд Давид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
7
Хададезерын түшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа.
8
Бас Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, багананууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв.
9
Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод,
10
Давид хаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав.
11
Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.
12
Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давст хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ.
13
Тэгээд тэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
14
Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөв, шударгаар удирдав.
15
Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов.
16
Ахитубын хүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов.
17
Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29