bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
1 Chronicles 5
1 Chronicles 5
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 6 →
1
Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.
2
Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)
3
Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой.
4
Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи,
5
түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал,
6
түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.
7
Тэдний удмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа,
8
Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баалмеон хүртэлх газарт амьдарсан юм.
9
Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.
10
Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.
11
Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа.
12
Башанд Иоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.
13
Тэдний эцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой.
14
Эдгээр нь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой.
15
Гунийн ач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой.
16
Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.
17
Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.
18
Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.
19
Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.
20
Тэд тэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.
21
Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ.
22
Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.
23
Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв.
24
Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.
25
Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг, итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.
26
Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 6 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29