bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Jeremiah 14
Jeremiah 14
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 15 →
1
Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь
2
“Иуда гашуудаж, түүний дааман хаалганууд гудайна. Тэд гашуудан газар дээр суух бөгөөдИерусалимын хашхираан дээш одов.
3
Тэдний ноёд зарц нараа усанд явуулав. Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй. Тэд хоосон савтайгаа буцаж ирэв. Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.
4
Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ. Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.
5
Учир нь өвс байхгүй тул талын согоо хүртэл зөвхөн хаяхын тулд илийгээ төрүүлжээ.
6
Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог. Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг. Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.
7
Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч!Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөдбид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.
8
Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?
9
Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ?Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!”.
10
ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.
11
Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.
12
Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.
13
Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд “Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө” гэж хэлж байна” гэж би хэлэв.
14
Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.
15
Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд “Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй” гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!
16
Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.
17
Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.
18
Хэрэв би хээр тал уруу гарвал, үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна!Хэрэв би хотод орж ирвэл, харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна!Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль ньӨөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.
19
Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?Эсвэл Та Сионыг жигшсэн үү?Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй. Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!
20
Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.
21
Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч!Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч!Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай!
22
Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу?Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу?Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН?Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 15 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52