bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Jeremiah 38
Jeremiah 38
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 39 →
1
Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов.
2
“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ”.
3
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно””.
4
Тэгээд түшмэд хаанд-Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.
5
Ингээд Зедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв.
6
Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв.
7
Харин тайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв.
8
Ебедмелех хааны ордноос гарч, хаантай ярьж,
9
-Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ. Учир нь хотод ямар ч талх байхгүй билээ гэж айлтгав.
10
Тэгтэл хаан етиоп хүн Ебед-мелехт тушааж, -Эрх мэдлийнхээ дагуу эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.
11
Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.
12
Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад-Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.
13
Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс гарган авч, Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.
14
Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад-Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.
15
Тэгэхэд Иеремиа Зедекиад-Хэрэв би чамд хэлбэл, чи намайг лавтай яа алахгүй гэж үү? Тэглээ ч, би чамд зөвлөгөө өгвөл, чи намайг сонсохгүй гэв.
16
Харин Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан, -Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.
17
Тэгэхэд Иеремиа Зедекиад-Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.
18
Харин хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй” гэж хэлжээ.
19
Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад-Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв.
20
Гэвч Иеремиа-Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.
21
Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна.
22
“Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд“Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв. Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ”
23
Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.
24
Дараа нь Зедекиа Иеремиад-Хэн ч эдгээр үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй.
25
Харин хэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл,
26
чи тэдэнд “Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм” гэж хэлэх ёстой гэв.
27
Дараа нь бүх түшмэд Иеремиа уруу ирж, түүнийг байцаав. Тэрээр тэдэнд хааны тушаасан эдгээр бүх үгсийн дагуу мэдээлэв. Яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнтэй ярихаа болив.
28
Ингээд Иеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 39 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52