bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Joshua 17
Joshua 17
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 18 →
1
Мөн Манассегийн овогт газар нутгийг хуваарилан өгөв. Учир нь тэр Иосефын ууган хүү байв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан тул түүнд Башан ба Гилеадыг өгөв.
2
Ийнхүү энэ газар нь Манассегийн бусад хөвгүүдэд ургуудынх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь оногдов. Эдгээр нь ургуудынхаа дагуу, Иосефын хүү Манассегийн эр талын үр удам нь байлаа.
3
Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй байсан бөгөөд зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка ба Тирза гэдэг байв.
4
Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд-Бидэнд ах дүү нарын дунд өвийг маань өгөхийг ЭЗЭН Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өвийг өгөв.
5
Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв.
6
Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.
7
Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв.
8
Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.
9
Уг хил Канагийн горхины өмнө тал хүртэл уруудсан ба (Манассегийн хотууд дундаас Ефраимд эдгээр хотууд харьяалагдаж байсан) Манассегийн хил нь уг жалгын хойд талаар үргэлжлэн тэнгист ирэн төгсөж байв.
10
Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер болон зүүн зүгт Иссахартай хил залгадаг байв.
11
Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.
12
Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй.
13
Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.
14
Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад-Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.
15
Иошуа тэдэнд-Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ой уруу очиж перизчүүд болон Рефаимын нутаг болох тэр газарт өөрсдөдөө зориулан газрыг цэвэрлэн бэлтгэгтүн гэв.
16
Иосефын хөвгүүд-Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв.
17
Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт-Та нар их олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц хувь ногдолтой байх нь зохисгүй,
18
харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 18 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24