bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Joshua 20
Joshua 20
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 21 →
1
Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь
2
-Израилийн хөвгүүдэд хэл “Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго.
3
Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.
4
Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой.
5
Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан.
6
Чуулганы өмнө шүүгдэхээр очтолоо, мөн тэр өдрүүдэд тэргүүн тахилч байгч нэгний нас эцэслэх цагийг болтол, тэр хүн уг хотод амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтсан хот уруугаа буцаж болно” гэж хэл гэв.
7
Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов.
8
Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безерийг, Гад овгоос Гилеад дахь Рамотыг, мөн Манассе овгоос Башан дахь Голаныг сонгов.
9
Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
Recommended Reading
Commentary
Joshua Commentaries
→
Devotional
Joshua Devotional Guide
→
Get This Bible
Mongolian (Ариун Библи, ) Study Bible
→