bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
1 Chronicles 10
1 Chronicles 10
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 11 →
1
Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.
2
Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүд Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ.
3
Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэрээр харваачдаас хүнд шарх олов.
4
Тэгээд Саул зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэжээ. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав.
5
Зэвсэг үүрэгч нь Саулын үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв.
6
Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, өөрийн бүх гэрийнхний хамт үхжээ.
7
Хөндий талд байсан израиль хүмүүс, цэргүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.
8
Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав.
9
Тэд Саулыг тонож бас толгой ба зэвсгийг нь авч, өөрсдийн шүтээнүүдийн сүмүүд ба ардуудад сайхан мэдээ хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээжээ.
10
Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.
11
Саулыг филистчүүд хэрхсэнийг Иабеш-Гилеадын оршин суугчид сонсоод,
12
бүх зоригт эрс нь босож, Саулын цогцсыг бас хөвгүүдийнх нь цогцсыг ч булаан авч, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барилаа.
13
Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд
14
ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29