bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
1 Chronicles 5
1 Chronicles 5
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 6 →
1
Израилийн ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.
2
Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)
3
Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар байв.
4
Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи,
5
түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал,
6
түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ассирийн хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.
7
Тэдний удмын бичигт орсон уг угсаа ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа,
8
Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела билээ. Тэр Ароерт Небо, Баал-меон хүртэлх газарт амьдарсан юм.
9
Гилеад газарт тэдний мал сүрэг ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.
10
Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудыг дэлгэцгээв.
11
Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт суурьшин амьдарчээ.
12
Башанд Иоел тэргүүн, Шафам удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.
13
Тэдний эцгүүдийн гэрийн ах дүүс нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо билээ.
14
Эд Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү байв.
15
Гунийн ач Абдиелын хүү Ахи нь тэдний эцгүүдийн бүлийн тэргүүн байв.
16
Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.
17
Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд удмын бичигт тэмдэглэгдсэн юм.
18
Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд мөн Манассегийн хагас овгийнхонд сэлэм бамбай агсан, нум хөвчлөн дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.
19
Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.
20
Тэд Бурханд итгэдэг байсан тул тэд дайны үед Бурханд хандан хашхирдаг байв. Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байснаар тэд дайсныхаа эсрэг тусламж олж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг Бурхан тэдний гарт тушаажээ.
21
Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжиг, зуун мянган хүнийг олзлон иржээ.
22
Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртэлээ тэдний нутагт амьдарсан юм.
23
Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд олуулаа байв.
24
Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүнүүд нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд байв.
25
Гэвч тэд өөрсдийн эцэг өвгөдийн Бурханы эсрэг харш юм хийж, тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.
26
Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.
← Chapter 4
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 6 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29