bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
1 Corinthians 16
1 Corinthians 16
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 15
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
1
Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.
2
Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоороо цааш нь хийж хадгал.
3
Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.
4
Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
5
Харин би Македониор дайраад та нар дээр очно. Учир нь би Македониор дайрч явах юм.
6
Би хаашаа ч явах болсон та нараар үдүүлэхийн тулд та нарын хамт хэсэг байж эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.
7
Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа.
8
Гэвч би Ефес хотод Пентэкост хүртэл байх болно.
9
Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
10
Тимот очвол, түүнийг айж түгшээлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад анхаараарай. Учир нь Эзэний ажлыг тэр миний л адил хийж байгаа.
11
Тиймээс хэн ч түүнийг бүү басамжлаг. Харин түүнийг над уруу явахад нь амар амгалангаар үдээрэй. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байгаа.
12
Апол ахын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар дээр очих болно.
13
Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.
14
Бүх юм чинь хайр дотор хийгдэг.
15
Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ.
16
Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, зүдэн зүтгэгч хүн бүрд та нар захирагдаж байгаарай.
17
Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Учир нь та нараар дутаж байсныг тэд нөхсөн юм.
18
Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.
19
Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.
20
Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.
21
Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ.
22
Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната.
23
Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай.
24
Христ Есүсийн дотор миний хайр та бүгдтэй хамт байх болтугай.
← Chapter 15
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16