bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
1 Corinthians 3
1 Corinthians 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 4 →
1
Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа. Харин махбодын хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярих мэт ярьсан.
2
Би та нарт бор хоол бус сүүг өгсөн нь тэгэхэд та нар чадваргүй байсных. Одоо ч гэсэн та нар чадваргүй байгаа нь
3
махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү?
4
Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэснээрээ та нар хүнийхээрээ л байгаа хэрэг бус уу?
5
Тэгээд ч Апол юу юм? Паул юу юм? Тусбүрд нь Эзэнээс өгсөнчлөн, та нарын дамжиж итгэсэн тэр л үйлчлэгчид.
6
Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.
7
Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан.
8
Таригч, услагч нь нэг юм. Тэд тусбүрдээ зүдэл зүтгэлийнхээ дагуу шагналаа авах болно.
9
Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн.
10
Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би мэргэн барилгачин мэт суурь тавьсан бөгөөд өөр нэгэн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.
11
Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.
12
Хэрэв хэн нэгэн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал
13
ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно.
14
Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэрээр шагналаа хүлээн авна.
15
Хэрэв хэн нэгний ажил шатвал тэрээр хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.
16
Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?
17
Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.
18
Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.
19
Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.
20
Мөн “Цэцдийн эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг Эзэн мэддэг” гэжээ.
21
Бүх юм та нарынх тул хэн ч хүмүүсээр бүү сайрхаг.
22
Паул ч, Апол ч, Кеф ч, ертөнц ч, амь хийгээд үхэл ч, одоо хийгээд ирээдүй ч бүгд та нарынх аж.
23
Та нар бас Христийнх бөгөөд Христ Бурханых мөн.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16