bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ecclesiastes 1
Ecclesiastes 1
Mongolian (Ариун Библи 2013)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
1
Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой.
2
Номлогч, “Хоосноос хоосон агаад хоосны хоосон, Бүгд хоосон ажээ” гэнэ.
3
Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?
4
Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр Газар дэлхий эгнэгт байдгаараа л.
5
Наран мандсаар, нар жаргасаар Манддаг тэр л газрынхаа зүг яарсаар л.
6
Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр
7
Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд эхэлсэн тэр газар уруугаа гол ус урссаар.
8
Хамаг юм амаргүй, хамж хэлж барахгүй Харах нүд ханахгүй, Чагнах чих дүүрэхгүй.
9
Байсан юм бахь байдгаараа Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ. Наран доор нэг ч шинэ юм алга.
10
Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс Хаа нэгтээ байна уу? Аанай л биднээс өмнөх Аль эрт байсан л зүйл байна.
11
Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.
12
Номлогч би Иерусалим дахь Израилийн хаан байв.
13
Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу.
14
Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.
15
Муруйсан нь тэгш эс болох, нэгэнт үгүйг тоолж үл чадах.
16
Би зүрхэндээ ярин “Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлэв. Оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэв.
17
Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив.
18
Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэх, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12