bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ecclesiastes 3
Ecclesiastes 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 4 →
1
Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй.
2
Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг,
3
Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,
4
Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд Бүжиглэх цаг,
5
Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг,
6
Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг,
7
Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,
8
Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ.
9
Чармайлаа гээд хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байна вэ?
10
Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.
11
Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ.
12
Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.
13
Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л зүтгэлдээ сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.
14
Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн үйлдсэний учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.
15
Юу байж байсан, тэр нь одоо ч байж байна. Ирээдүйд буй болох нь аль хэдийнээ байсан. Бурхан өнгөрснийг ийнхүү хайдаг байна.
16
Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.
17
“Зөвт ба буруутын аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би зүрхэндээ хэлэв. Учир нь бүх бүтээл, бүх үйлсэд Түүний тогтоосон цаг хугацаа буй.
18
“Хүн гэгч өөрсдөө адгуус юм гэдгээ танихуйцаар тэднийг Бурхан туршаасай” гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлэв.
19
Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон.
20
Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.
21
Хүний амь амьсгаа дээш гарч, адгуусны амь амьсгаа газар уруу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ?
22
Тиймээс хүн хийж байгаагаараа л баясгалантай байхаас өөр илүүтэй нь үгүй гэдгийг би ойлгов. Учир нь энэ бол хүний хувь аж. Хэн түүнийг дагуулан түүнээс хойш юу болохыг үзүүлж чадах билээ?
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12