bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Jonah 2
Jonah 2
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 3 →
1
Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, Бурхан ЭЗЭНдээ залбиран
2
хэлэхдээ: —Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та дууг минь сонслоо.
3
Та намайг гүн уруу, Далайн зүрхэнд хаясанд Усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион, их давалгаа дээгүүр минь өнгөрсөн.
4
“Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.
5
Ус намайг аминд хүртэл хүрээлж, Оёоргүй гүн намайг нөмөрч, Толгойг минь замаг
6
Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа.
7
Ухаан балартах үедээ ЭЗЭНийг би санав. Залбирал минь Танд, Ариун сүмд тань хүрлээ.
8
Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол
9
Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд
10
ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4