bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Jonah 3
Jonah 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 4 →
1
ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, —
2
Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.
3
Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе уруу явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа.
4
Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.
5
Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.
6
Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув.
7
Тэрээр тунхаг гаргаж —Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг.
8
Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг.
9
Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв.
10
Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодолоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4