bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Judges 11
Judges 11
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 12 →
1
Гилеад хүн Иефта нь эрэлхэг хүчит дайчин боловч янхны хөвгүүн байв. Гилеад, Иефтагийн эцэг байжээ.
2
Гилеадын эхнэр ч түүнд хөвгүүдийг төрүүлэв. Тэр эхнэрийн хөвгүүд өсөж өндийгөөд Иефтаг хөөж, түүнд —Чи өөр эмийн хөвгүүн тул бидний эцгийн гэр чамд юу ч өвлүүлэхгүй гэв.
3
Ийнхүү Иефта өөрийн ах дүүсээс дайжин зугтаж Тобын нутагт амьдрах болжээ. Үл бүтэх хүмүүс Иефта уруу цуглаж түүний хамт явав.
4
Хэсэг хугацааны дараа Аммоны хөвгүүд Израилийн эсрэг дайтлаа.
5
Аммоны хөвгүүд Израилийн эсрэг тулалдахад Гилеадын ахмадууд Иефтаг Тобын нутгаас авчрахаар явжээ.
6
Тэд Иефтад —Ирж, биднийг Аммоны хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний жанжин бологтун гэж ятган хэлсэнд
7
Иефта Гилеадын ахмадуудад —Намайг үзэн ядаж, эцгийн минь гэрээс хөөж гаргасан улс та нар биш бил үү? Одоо зовлонд орохоороо та нар яагаад над уруу ирэх болов? гэв.
8
Гилеадын ахмадууд Иефтад —Чи бидэнтэй явж Аммоны хөвгүүдтэй тулалдвал Гилеадын бүх оршин суугчдын тэргүүн болно шүү дээ. Иймээс л бид чам уруу ирлээ гэв.
9
Тэр Гилеадын ахмадуудаас —Хэрэв та нар намайг Аммоны хөвгүүдтэй тулалдуулахын тулд буцаан авч, ЭЗЭН тэднийг миний гарт өгвөл би үнэхээр та нарын тэргүүн болох уу? гэж асуусанд
10
Гилеадын ахмадууд Иефтад —Бид чиний хэлснийг эс үйлдвэл ЭЗЭН бидний хооронд гэрч болог гэв.
11
Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.
12
Иефта Аммоны хөвгүүдийн хаанд элч нарыг илгээж —Миний газар нутгийн эсрэг дайтахаар миний эсрэг ирэх юу чи бид хоёрын дунд болсон юм бэ? гэж хэлүүлсэнд
13
Аммоны хөвгүүдийн хаан Иефтагийн элч нарт хариулж —Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок хүртэлх мөн Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газар нутгийг энх тайвнаар буцааж өг гэжээ.
14
Иефта Аммоны хөвгүүдийн хаанд дахин элч нарыг илгээж,
15
түүнд Иефта ийнхүү хэлүүлжээ. “Моабын газрыг ч, Аммоны хөвгүүдийн нутгийг ч Израиль аваагүй.
16
Харин Израиль Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл цөлийг туулан явж Кадешт ирэхдээ
17
Едомын хаанд элч нар илгээн «Биднийг өөрийнхөө газраар нэвтрүүлээч гэж гуйж байна» гэсэн боловч Едомын хаан сонсоогүй. Тэд түүнчлэн Моабын хаанд элч нарыг илгээсэн боловч тэр ч бас зөвшөөрөөгүй. Ингээд Израиль Кадешт үлдсэн юм.
18
Дараа нь тэд цөлийг туулан Едом болон Моабын газрыг тойрч Моабын нутгийн зүүн талаас нь ирж, Арноны цаана буудаллав. Гэвч Арнон нь Моабын хил тул тэд Моабын газар нутагт орсонгүй.
19
Израиль бээр Хешбоны хаан, аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн «Биднийг газар нутгаараа дамжин өнгөрүүлнэ үү? Өөрсдийн газарт очих гэсэн юм» хэмээн хэлүүлсэн боловч,
20
Сихон Израильд үл итгэн өөрийн газар нутгаар өнгөрүүлэлгүй бүр бүх ард түмнээ цуглуулж Иахазад хуарагнан Израилийн эсрэг тулалдсан юм.
21
Тэгэхэд Израилийн Бурхан ЭЗЭН, Сихон болон түүний бүх ард түмнийг Израилийн гарт тушаан өгсөнд Израиль тэднийг цохив. Ингэж л Израиль тэндхийн уугуул оршин суугчид болох аморичуудын бүх нутгийг эзэмшилдээ авсан билээ.
22
Ийнхүү тэд Арнонаас Иаббокийг хүртэлх мөн цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх нутаг дэвсгэрийг эзэмшсэн юм.
23
Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэн болох Израильд аморичуудыг хөөн зайлуулж өгсөн атал одоо чи биднийг зайлуулна гэж үү?
24
Чиний бурхан Хемош чамд хэнийг зайлуулж өгнө түүнийг нь л чи эзэмшдэг бус уу? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хэнийг хөөн зайлуулна тэдний нутгийг бид эзэмших болно.
25
Чи Зиппорын хөвгүүн Моабын хаан Балакаас илүү юү? Балак Израильтай тэмцсэн юмуу тэдэнтэй дайн өдөөсөн удаа байна уу?
26
Израилийг Хешбон ба түүний харьяа суурин, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эргийн дагуух бүх хотуудад гурван зуун жилийн турш оршин суух хугацаанд яагаад үүнийгээ та нар израильчуудаас буцааж аваагүй юм бэ?
27
Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй. Миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэж хэлүүлжээ.
28
Харин өөрт нь илгээсэн Иефтагийн үгийг Аммоны хөвгүүдийн хаан сонссонгүй.
29
ЭЗЭНий Сүнс Иефта дээр байсанд тэрээр Гилеад болон Манассегаар өнгөрч гараад, Гилеадын Мизпагаар дайран Гилеадын Мизпагаас цааш Аммоны хөвгүүд уруу хөдлөв.
30
Иефта, ЭЗЭНд андгайлан —Хэрэв Та Аммоны хөвгүүдийг үнэхээр миний гарт өгвөл
31
Аммоны хөвгүүдээс намайг амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь хаалгаар угтан гарч ирэх хэн ч бай тэр ЭЗЭНийх байг. Түүнийг би шатаалт тахил болгон өргөнө гэж хэлэв.
32
Ингээд Иефта Аммоны хөвгүүдтэй тулалдахаар гол гатлав. ЭЗЭН тэднийг Иефтагийн гарт тушаалаа.
33
Иефта тэднийг Ароераас Миннит хүртэл цохиж хорин хот бас Абел-керамимын чанадад хүртэл довтлон маш том ялагдал хүлээлгэв. Ийнхүү Аммоны хөвгүүд Израилийн хөвгүүдийн өмнө бөхийв.
34
Иефта Мизпа дахь гэртээ ирэхэд, харагтун, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэх нь тэр. Иефтад түүнээс өөр хөвгүүн ч, охин ч байхгүй, тэр түүний цорын ганц охин нь байсан ажээ.
35
Иефта охиноо хармагц хувцсаа урж тастан —А-яа, охин минь! Надад чи асар их гаслан авчирлаа. Шаналлын минь учиг чи болов. Учир нь би ЭЗЭНд том ам өгсөн агаад буцах газар надад үгүй гэлээ.
36
Охин эцэгтээ —Эцэг минь, та ЭЗЭНд том ам өгсөн. Таны дайсан Аммоны хөвгүүдээс таны өшөөг ЭЗЭН нэгэнт авч өгсөн тул амласныхаа дагуу надад үйлдэгтүн! гэжээ.
37
Тэр эцэгтээ хандан —Надад нэгэн зүйлийг зөвшөөрөөч. Би найз охидынхоо хамт уулаар хэрэн хэсэж охин онгоныхоо учир уйлан гашуудах хоёр сарын хугацааг надад өгнө үү? гэсэнд
38
Иефта —Явагтун гээд охиноо хоёр сар явуулсанд охин нь найз охидынхоо хамт уулаар өгсөн явж, охин онгоныхоо учир уйлан гашуудав.
39
Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ.
40
Израилийн охид гилеад хүн Иефтагийн охиныг дурсан жил бүр дөрвөн өдөр явж гашууддаг болсон юм.
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21