bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Judges 12
Judges 12
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 13 →
1
Дараа нь Ефраимын эрчүүд дуудагдан цугларч хойд зүг уруу гатлан очоод Иефтад —Чи яагаад өөртэйгөө цуг явахаар биднийг дуудалгүйгээр Аммоны хөвгүүдтэй дайтахаар гатлав? Бид чамайг орон гэртэй чинь хамт галдан шатаана гэжээ.
2
Иефта тэдэнд —Би болон миний ард түмэн Аммоны хөвгүүдтэй маш ширүүн маргалдсан. Би та нарыг дуудахад та нар намайг тэдний гараас аварсангүй.
3
Намайг аврахгүй болохыг чинь хараад би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт өгөв. Юунд та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирдэг билээ? гэж өчив.
4
Тэгээд Иефта Гилеадын бүх эрсийг цуглуулж, Ефраимтай дайтав. Гилеадчууд тэдэнд —Та нар бол Ефраимын оргодлууд, тэгээд ч гилеадчууд бид Ефраим болон Манассегийн дунд байдаг бус уу гэж хэлээд тэднийг бут цохив.
5
Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд —Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд —Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн —Үгүй гэж хэлэхэд нь
6
тэд түүнийг сорин —Чи “шибболет” гэж хэл дээ гэхэд нь тэд зөв аялгаар хэлж эс чадан “сибболет” гэхэд нь тэд барьж аваад Иорданы гарам дээр алдаг байв. Ийнхүү тэр үед дөчин хоёр мянган ефраим хүн алагджээ.
7
Иефта Израилийг зургаан жил шүүв. Тэгээд гилеад хүн Иефта өөд болсонд Гилеадын хотуудын нэгэнд нь хөдөөлүүлэв.
8
Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв.
9
Тэр гучин хүүтэй байв. Тэр гучин охиноо гадагш явуулж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас авав. Тэр долоон жил Израилийг шүүжээ.
10
Ибзаныг өөд болоход Бетлехемд хөдөөлүүлэв.
11
Түүний дараа зебулун хүн Елон Израилийг шүүв. Тэрээр Израилийг арван жил шүүжээ.
12
Тэгээд зебулун хүн Елон өөд болсонд Зебулун нутгийн Аиалонд хөдөөлүүлэв.
13
Түүний дараа пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилийг шүүв.
14
Тэрбээр далан илжиг унасан дөчин хүү, гучин ачтай байв. Тэр найман жил Израилийг шүүжээ.
15
Тэгээд пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон өөд болоход Ефраим нутаг дахь амалекчуудын уулан дахь Пиратонд хөдөөлүүлэв.
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 13 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21