bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Leviticus 22
Leviticus 22
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 23 →
1
ЭЗЭН, Мосетэй ярин айлдахдаа —
2
Израилийн хөвгүүдийн надад ариусгасан ариун зүйлд няхуур хандахыг бас Миний ариун нэрийг гутаахгүй байхыг Аарон ба түүний хөвгүүдэд сануулагтүн. Би ЭЗЭН.
3
Тэдэнд “Хэрэв аливаа үеийнхний чинь бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд зориулсан ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би ЭЗЭН.
4
Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл шүүрдэстэй хүн цэвэр болохоос нааш ариун зүйлсээс идэж болохгүй. Хэрэв хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрсэн хэн нэгэн эсвэл үрийн шингэн гаргасан хүн
5
эсвэл бузартуулах аливаа мөлхөгчид хүрсэн хүн эсвэл бузартуулах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас, ямар ч бузар ялгаагүй
6
ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй.
7
Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун зүйлсээс идэж болно. Учир нь энэ нь түүний хоол болой.
8
Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН.
9
Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
10
Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй.
11
Гэвч тахилч өөрийн мөнгөөр хүнийг худалдаж авбал тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд хоолноос нь идэж болно.
12
Хэрэв тахилчийн охин гаднын хүнтэй гэрлэвэл ариун өргөлийн хувиас идэх ёсгүй.
13
Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй.
14
Хэрэв хүн ариун зүйлсээс санамсаргүйгээр идэх аваас түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун зүйлийг тахилчид өгөх ёстой.
15
Тэд Израилийн хөвгүүдийн, ЭЗЭНд өргөж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй.
16
Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.
17
ЭЗЭН, Мосед айлдахдаа —
18
Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярин “Израилийн гэрийн болон Израиль дахь аливаа ирмэл хүн ЭЗЭНд шатаалт тахил болгон ам өчгийн эсвэл сайн дурын бүх өргөлийг өргөхдөө
19
хүлээн авагдахын тулд үхэр, хонь эсвэл ямаанаас согоггүй эрийг нь авчрах ёстой.
20
Согогтой алив зүйлийг бүү өргө. Юу гэвэл, энэ нь та нарын төлөө хүлээн авагдахгүй.
21
Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон үхэр буюу бог малаас ЭЗЭНд эвийн тахил өргөх аваас хүлээн авагдахын тулд тэр нь согоггүй байх ёстой. Түүнд ямар ч согог гажиг байх ёсгүй.
22
Сохор эсвэл гэмтэлтэй эсвэл зэрэмдэг эсвэл идээт шархтай эсвэл хамуутай эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээс тахилын ширээн дээр ЭЗЭНд галан тахилыг бүү өргө.
23
Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой.
24
Гэмтсэн эсвэл бяцарсан эсвэл тасчуулсан эсвэл засуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Газар нутаг дээрээ ийм юм бүү үйлд.
25
Гаднын хүний гараар ч ийм аливаа малыг Бурханыхаа талх болгон бүү өргө. Эдгээр нь гэмтэл, согог гажигтай тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
26
ЭЗЭН, Мосед айлдахдаа —
27
Тугал, хурга, ишиг нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Харин найм дахь өдрөөс хойш ЭЗЭНд галан тахил болон хүлээн авагдаж болно.
28
Харин үхэр ч бай, хонь ч бай түүнийг төлийнх нь хамт нэг өдөр бүү нядал.
29
Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө та нарын өмнөөс энэ нь хүлээн авагдахуйцаар өргө.
30
Үүнийг тэр өдрөө идэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч бүү үлдээ. Би ЭЗЭН.
31
Та нар Миний тушаалуудыг сахин үйлд. Би ЭЗЭН.
32
Би Израилийн хөвгүүдийн дотор ариунаар дуурсагдахын тулд та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Би та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд
33
та нарын Бурхан байхын тулд та нарыг Египет нутгаас гарган авчирсан. Би ЭЗЭН гэв.
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27