bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Leviticus 3
Leviticus 3
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 4 →
1
Хэрэв түүний өргөл нь эвийн тахилын нядлах тахил байх аваас, хэрэв тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол эр ч бай эм ч бай согоггүй мал ЭЗЭНий өмнө өргөх ёстой.
2
Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.
3
Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,
4
хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг.
5
Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.
6
Хэрэв ЭЗЭНд өргөх эвийн тахил нь бог малан өргөл байх аваас эр, эм аль нь ч бай согоггүй малыг тэр хүн өргөг.
7
Хэрэв тахилын өргөл болгон хурга өргөх гэж байгаа аваас тэр үүнийгээ ЭЗЭНий өмнө авчраг.
8
Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.
9
Тэр хүн эвийн тахилаас ЭЗЭНд өргөх галан тахил болгон өөхийг нь, үүнээс харцагаар нь салгаад ууц сүүлний өөхийг бүхэлд нь, сэмж, бүх дотор өөхийг,
10
хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салгаж эдгээрийгээ өргөг.
11
Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.
12
Хэрэв тахилын өргөл нь ямаа байх аваас тэр хүн үүнийг ЭЗЭНий өмнө авчраг.
13
Тэрээр гараа толгой дээр нь тавин, үүнийг уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.
14
Үүнээс тэр өөрийн тахилын өргөлд ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,
15
хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг.
16
Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.
17
Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27