bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Psalms 119
Psalms 119
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 118
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 120 →
1
Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ!
2
Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!
3
Шударга бусыг эс үйлдэнэ. Түүний замаар явна.
4
Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ.
5
Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог!
6
Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ.
7
Таны зөвт шүүхээс сурах үедээ Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8
Таны зарлигуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хэзээ ч бүү орхиоч!
9
Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.
10
Бүхий л зүрхээрээ би Таныг эрэн хайсан. Тушаалаас тань холдон төөрөхийг Надад бүү зөвшөөрөөч!
11
Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
12
Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ! Зарлигуудаа надад заагаач.
13
Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.
14
Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.
15
Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно.
16
Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.
17
Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд Зарцдаа өгөөмөр хандаач!
18
Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Надад харуулахаар нүдийг минь нээгээч!
19
Би газар дэлхийд ирмэл хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач!
20
Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр Сэтгэл минь шаналж байна.
21
Таны тушаалаас салан төөрдөг Бардам, хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг.
22
Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач. Учир нь Таны гэрчлэлүүдийг би сахидаг.
23
Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн Таны зарц зарлигуудыг тань бясалгадаг.
24
Таны гэрчлэлүүд мөн миний баясал, Миний зөвлөгчид юм.
25
Сэтгэл минь тоос шороонд дарагдав. Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
26
Явдлуудынхаа тухай Тандаа ярихад Та хариулсан билээ.
27
Зарлигуудаа надад заагаач! Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28
Гашуудлаас болж сэтгэл минь уйлна. Үгийнхээ дагуу намайг хүчжүүлээч!
29
Худал хуурмаг замыг надаас зайлуулж, Хуулиа надад Нигүүлсэнгүйгээр хүртээгээч!
30
Үнэний замыг би сонгож Өмнөө би тогтоолуудыг тань тавьсан.
31
Гэрчлэлүүдээс тань би зуурна. ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32
Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно.
33
Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье,
34
Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач!
35
Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л.
36
Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач!
37
Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч!
38
Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач!
39
Тогтоолууд тань сайн тул Айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач!
40
Харагтун, би тушаалуудыг тань хүсэмжилж байна. Зөв шударгаараа намайг сэргээгээч!
41
Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань, Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42
Тэгвэл намайг буруутгадаг хүнд Хариулах үг надад бий болно. Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43
Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач! Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44
Ингэх аваас хуулийг тань үргэлж, Мөнхийн мөнхөд би сахина.
45
Тушаалуудыг тань хайдаг тул Би чөлөөтэй алхах болно.
46
Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм.
47
Тушаалуудад тань хайртай тул Тушаалуудад тань би баясах болно.
48
Тушаалуудад тань хайртай тул Тушаалууд уруу тань гараа өргөж, Зарлигуудыг тань бясалгана.
49
Таны, надад найдварыг өгсөн, Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач!
50
Таны үг намайг сэргээсэн нь Миний зовлон зүдүүрийн дундах тайвшрал минь юм.
51
Бардам хүн намайг ихэд тохуурхдаг, Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52
Аяа ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санаад бас тайтгарлаа.
53
Таны хуулийг огоорсон гэм буруутнаас болж Шатам их зэвүүцэл намайг барьж авлаа.
54
Миний аян замын өргөөнд Таны зарлигууд миний дуу юм.
55
Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахив.
56
Тушаалуудыг тань биелүүлэх нь Миний ерөөл болсон юм.
57
ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58
Бүхий л зүрхээр Таны ивээлийг Би хайсан билээ. Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59
Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60
Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ.
61
Буруутуудын уяа намайг хэрсэн ч Хуулийг тань би мартаагүй билээ.
62
Тогтоолууд тань шударга тул Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно.
63
Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн Анд нөхөр нь би билээ.
64
Аяа ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн Зарлигуудаа надад заагаач!
65
Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66
Би Таны тушаалуудад итгэдэг учраас Бошиг зарлигийнхаа сайныг бас мэдлэгийг заагаач!
67
Зовж шаналахынхаа өмнө би Буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68
Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач!
69
Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог. Би бүхий л зүрхээр тушаалуудыг тань биелүүлнэ.
70
Тэдний зүрх сэтгэл хатуурсан, Харин би Таны хуульд баясдаг.
71
Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72
Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
73
Таны мутар намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74
Би Таны үгийг хүлээдэг учраас Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75
Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд Та итгэмж дотроо намайг Зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76
Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу Хайр энэрэл тань намайг тайтгаруулах болтугай
77
Намайг амьд байлгахаар Өршөөл тань надад ирэг. Учир нь хууль тань миний баясгалан юм.
78
Намайг худал хуурмагаар завхруулсан учраас Бардам хүмүүс ичих болтугай. Харин би тушаалуудыг тань бясалгана.
79
Танаас эмээдэг, Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс Над уруу эргэх болтугай.
80
Намайг ичгүүрт оруулахгүйн тулд Зүрх минь Таны зарлигууд дотор Гэм зэмгүй байх болтугай.
81
Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг. Үгийг тань би хүлээдэг.
82
“Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж намайг хэлэхэд Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83
Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн Зарлигуудыг тань би мартдаггүй.
84
Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85
Таны хуулийг үл дагагчид болох Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86
Таны хамаг тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87
Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ, Гэвч би тушаалуудыг тань огоороогүй.
88
Амнаас тань гарах гэрчлэлийг Надаар сахиулахын тулд Хайр энэрлийнхээ дагуу намайг сэргээгээч!
89
Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт Мөнхөд бат тогтжээ.
90
Үнэн тань үеийн үед үргэлжилмүй. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар амуй.
91
Тогтоолуудын тань дагуу Эд бүгд эдүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс Таны боол билээ.
92
Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа.
93
Тушаалуудыг тань хэзээ ч үл мартана, би. Үүгээрээ намайг сэргээсэн билээ, Та.
94
Би Таных билээ, намайг авраач. Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм.
95
Буруутууд намайг устгахаар отон хүлээдэг. Гэрчлэлүүдийг тань би гүн тунгаана.
96
Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч Таны тушаал хэмжээлшгүй өргөн дэлгэр ажээ.
97
Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98
Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг.
99
Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би.
100
Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би.
101
Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан.
102
Та Өөрөө надад заасан учир Таны тогтоолуудаас би гажаагүй.
103
Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104
Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
105
Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл.
106
Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107
Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч.
108
Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач.
109
Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ.
110
Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй.
111
Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.
112
Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.
113
Хоёр санаатай хүмүүсийг би үзэн яддаг, Хуульд тань харин хайртай.
114
Та миний хоргодох газар ба миний бамбай Би Таны үгэнд найдан хүлээдэг.
115
Ёрын мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун, Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлнэ.
116
Намайг амьд байлгахын тулд Үгийнхээ дагуу намайг дэмжин тэтгээч. Намайг найдвараас минь болж Ичгүүрт бүү оруулаач.
117
Би аюулгүй байж, Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд Намайг тэтгээч.
118
Зарлигуудаас тань төөрөлдөн одогсдыг Та бүгдийг нь голсон агаад Тэдний ов мэх ч дэмий хоосон билээ.
119
Дэлхийн бүх буруутыг Та хог шавхруу шиг хөсөр хаясан. Тиймээс Таны энэхүү гэрчлэлүүдийг Би хайрласан.
120
Бие махбод минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд Би Таны шүүлтүүдээс айнам.
121
Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач.
122
Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123
Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124
Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач.
125
Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч.
126
Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна.
127
Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128
Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.
129
Таны гэрчлэлүүд гайхамшигтай учир Сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130
Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131
Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж Амаа би байдгаар нь том ангайв.
132
Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
133
Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч.
134
Тушаалуудыг тань сахимаар байна. Хүний дарлалаас намайг золиоч.
135
Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Зарлигуудаа надад заагаач!
136
Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.
137
Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга
138
Та зөв шударга ба үнэн итгэмж дотор Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139
Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ.
140
Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141
Дорд болж, үзэн ядагдсан ч, Тушаалуудыг тань би мартаагүй.
142
Зөв шударга тань мөнхийнх Таны хууль үнэн.
143
Шаналал шахалт надад тохиолдсон ч, Тушаалууд тань баясал минь билээ.
144
Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач.
145
Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна. Аяа ЭЗЭН, надад хариулаач! Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ.
146
Таныгаа би дуудан хашхирна, Намайгаа авраач. Тэгвэл Таны гэрчлэлүүдийг Би биелүүлэх болно.
147
Үүр цайхаас өмнө босож, Тусламж гуйн хашхирдаг билээ, би. Үгсийг тань хүлээдэг билээ, би.
148
Үгийг тань тунгаахын тулд Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг.
149
Хайр энэрлийнхээ ёсоор Дуу хоолойг минь сонсооч! Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!
150
Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.
151
Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны хамаг тушаалууд ч үнэн билээ.
152
Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.
153
Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ.
154
Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч! Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
155
Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй.
156
Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч!
157
Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй.
158
Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй.
159
Таны тушаалуудыг Хэрхэн хайрлаж буйг минь хараач. Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор Намайг сэргээгээч!
160
Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
161
Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг, Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162
Их олз олсон хүн шиг Би Таны үгэнд баясдаг.
163
Би худал хуурмагийг үзэн ядаж жигшдэг, Харин хуулийг тань би хайрладаг.
164
Таны зөв шударга тогтоолуудын улмаас Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165
Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166
Аяа ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд Таны тушаалуудыг биелүүлдэг.
167
Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд Тэдэнд би хэмжээлшгүй их хайртай.
168
Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань би сахидаг нь Бүх явдал минь Таны өмнө ил байдагт юм.
169
Аяа ЭЗЭН, миний дуудан хашхирах дуу Таны өмнө хүрэг Үгийнхээ дагуу надад ухаарлыг хайрлаач!
170
Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч! Үгийнхээ дагуу намайг авраач!
171
Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг.
172
Таны бүх тушаал зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173
Тушаалуудыг тань би сонгосон учир Мутар тань надад туслахад бэлэн болог.
174
Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм. Хууль тань миний баясал билээ.
175
Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач! Таны тогтоолууд надад туслаг.
176
Алдагдсан хонь мэт төөрөв, би. Зарц юугаа хайн олооч. Тэгэх аваас тушаалуудыг тань Үл мартнам билээ, би.
← Chapter 118
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 120 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150