bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Psalms 18
Psalms 18
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 19 →
1
Удирдаачид. ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр энэ дууны үгээр ЭЗЭНд хандсан, ЭЗЭНий зарц Давидын дуулал. Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай.
2
ЭЗЭН бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.
3
Магтуулах учиртай ЭЗЭНийг би дуудаад, Дайснуудаасаа би аврагдсан.
4
Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч
5
Үхэгсдийн орны уяа намайг хэрж Үхлийн урхинууд миний өмнө тулгарахад
6
Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.
7
Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.
8
Хамраас нь утаа суунаглаж, Амнаас нь цөлмөгч гал гарч, Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
9
Тэнгэрсийг бөхийлгөж Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв.
10
Херуб хөлөглөн нисэв. Салхин жигүүр дээгүүр элин халив.
11
Усан хар үүлсийг Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.
12
Түүний өмнөх гялбаанаас, Мөндрийн үүлс цахилж, галтай нүүрс асан шатав.
13
ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв. Мөндөр болон галтай нүүрс буусан юм.
14
Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.
15
Тэгээд ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээд Хамрын тань амьсгалын хүчит цохилтоор Далайн ёроол үзэгдэж, Ертөнцийн сууриуд ил гарчээ.
16
Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав
17
Тэр намайг хүчит дайснаас минь, Намайг үзэн ядагчдаас аврав. Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
18
Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан. Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
19
Тэр намайг таалсан учир Намайг уудам газарт авчран аварсан билээ.
20
Зөв шударга явдлын минь дагуу Намайг ЭЗЭН шагнаж Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулав.
21
Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан. Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
22
Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.
23
Би Түүний өмнө гэм зэмгүй байж нүглээс өөрийгөө хол байлгав.
24
Түүний мэлмийн өмнө гар минь Зөв шударга бөгөөд цэвэр ариун байсан тул ЭЗЭН надад хариулсан юм.
25
Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг.
26
Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг.
27
Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог.
28
Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
29
Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг.
30
Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.
31
ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ?
32
Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог.
33
Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.
34
Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
35
Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мутар намайг түшдэг Таны тусламж намайг агуу болгосон билээ.
36
Та алхааг минь өргөсгөдөг, Тиймээс хөл минь халтирсангүй.
37
Би дайснаа хөөж гүйцээд Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.
38
Тэднийг би цохив. Тиймээс тэд босож чадахгүй болсон Тэд миний хөл доор унасан билээ.
39
Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.
40
Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.
41
Тэд тусламж эрэн хашхирсан боловч аврах хэн ч байсангүй, Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй.
42
Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.
43
Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
44
Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.
45
Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
46
ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь Бурхан өргөмжлөгдөх болтугай!
47
Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор захируулдаг.
48
Тэр намайг дайснуудаас минь авардаг Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та үнэхээр өргөдөг юм Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.
49
Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг би магтан дуулна.
50
Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч, Өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 150
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150