bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Song of Solomon 1
Song of Solomon 1
Mongolian (Ариун Библи 2013)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
1
Соломоны хэмээх дуу дууны дуун.
2
Уруулаараа шимэнхэн намайгаа тэр үнсэг! Учир нь хайр чинь дарснаас ч таатай.
3
Тос чинь анхи сэнхийн үнэртэй Нэр чинь цутгасан тос адил тул эмс охид чамд дурлана.
4
Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам.
5
Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо!
6
Бор зүснээс минь болж өөчилж ширтэх юун Нар л намайг өөлж ширтчихсэн юм. Уурлаж хилэгнээд эхийн минь хөвгүүд Усан үзмийн талбайн арчлагч болгочихсон юм, намайг Амь хувийн талбайгаа арчлалгүй ийм болчихсон юм, би.
7
Амин голын хайрт чи минь Альхан газар сүргээ хариулж Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дэргэд би Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү?
8
—Бүсгүйчүүл дундаас бүр ч сайхан чи Магад мэдэхгүй аваас малын чийрийг даган ирж Малчдын майхны ойролцоо ишигнүүдээ ээрч тогтоо.
9
Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ.
10
Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.
11
Цацаг мөнгөт алтан зүүлтийг Чамдаа бид урлах болно.
12
Хаантан сууриндаа залрахуй Задийн минь үнэр анхилмуй.
13
Хөхний минь дундах миррэн багцтай Хонгор амраг минь адил баймуй.
14
Энхрий хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайн Суман цэцгийн хонгорцог амуй.
15
А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.
16
—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон
17
Өргөө дээвэр маань хуш модон Адар тааз нь агар модон.
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8