bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Deuteronomy 24
Deuteronomy 24
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 25 →
1
Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа байвал салалтын гэрчилгээг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.
2
Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж,
3
хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж салалтын гэрчилгээ бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юм уу, эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл
4
тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутаг дээр чи нүгэл бүү авчир.
5
Саяхан гэрлэсэн хүнийг цэрэгт бүү явуул. Аливаа албанд бүү тат. Тэрээр нэг жил гэртээ чөлөөтэй сууж, авсан эхнэртээ аз жаргал өгөх ёстой.
6
Хэн ч гар тээрмийг, эсвэл тээрмийн бул чулууг бүү барьцаанд ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.
7
Хэрэв хэн нэгэн нь ах дүү болох Израилийн хөвгүүдээс нэг хүнийг хулгайлж, түүнийгээ боолчлох юм уу, худалдсан нь мэдэгдвэл тэр хулгайчийг ал. Та нар өөрсдийнхөө дотроос тийнхүү бузар мууг арилган зайлуул.
8
Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжилж, тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.
9
Та нарыг Египетээс гарч ирэх замд ЭЗЭН Бурхан чинь Мириамыг яасныг санагтун.
10
Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор.
11
Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой.
12
Хэрэв тэрээр ядуу хүн байвал түүний барьцааг гэртээ бүү хонуул.
13
Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.
14
Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотын чинь дотор суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл.
15
Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа. Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий.
16
Эцэг нь хүүгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой.
17
Чи харийн хүн юм уу, өнчин хүмүүс дээр шударга ёсыг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.
18
Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс зольсныг санаж яв. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.
19
Чи талбай дахь тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараар хийсэн бүхний төлөө чамайг ерөөнө.
20
Чи чидун жимсний модоо түншсэний дараа дахин түүний мөчрийг бүү ажигла. Үлдсэн жимсийг харийнхан, өнчид, бэлэвсэн эмэгтэйд үлдээ.
21
Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин түүлгүй, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ.
22
Чи Египет нутагт боол байснаа сана. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34