bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Deuteronomy 27
Deuteronomy 27
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 28 →
1
Мосе болон Израилийн ахмадууд ард түмэнд хандаж тушаасан нь-Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.
2
Та нар ЭЗЭН Бурханыхаа чамд өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор буд.
3
Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно.
4
Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр миний чамд тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор буд.
5
Тэгээд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүндээ ямар ч төмөр бүү хүргэ.
6
Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө.
7
Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж уун, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.
8
Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9
Тэгээд Мосе тахилч левичүүдтэй хамт бүх Израильд хандан-Израиль аа, чимээгүй, сонс! Чи өнөөдрөөс ЭЗЭН Бурханыхаа ард түмэн боллоо.
10
Тиймээс өөрийн Бурхан ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний тушаал зарлигийг мөрд гэв.
11
Мосе мөн тэр өдөр ард түмэнд тушаан
12
-Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,
13
Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.
14
Левичүүд бүх Израиль хүмүүст хандан чанга дуугаар
15
“Урчуудын сийлсэн, эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг бөгөөд түүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен” гэнэ.
16
“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
17
“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
18
“Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
19
“Харийн хүн, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
20
“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
21
“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
22
“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ, эсвэл эхийнхээ охинтой унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
23
“Хадам эхтэйгээ унтдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
24
“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
25
“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
26
“Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 28 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34