bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Deuteronomy 25
Deuteronomy 25
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 26 →
1
Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ.
2
Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна.
3
Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.
4
Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.
5
Ах дүүс цугтаа амьдарч байгаад тэдний нэг нь хөвгүүнгүй нас барвал, түүний эхнэр нь гэр бүлийнхээ хүрээнээс гарч, гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Түүний нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.
6
Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.
7
Харин хэрэв хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.
8
Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл
9
түүний ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.
10
Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.
11
Хэрвээ хоёр хүн бие биетэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал
12
чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.
13
Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий.
14
Чи гэртээ том, жижиг зөрүүтэй хэмжүүр байлгаж болохгүй.
15
Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана.
16
Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17
Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.
18
Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.
19
Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 26 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34