bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Ezekiel 11
Ezekiel 11
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 12 →
1
Түүнээс гадна Сүнс намайг өргөж, ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсан бөгөөд ард түмний удирдагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар тэдний дунд байхыг би үзэв.
2
Тэр надад-Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөө өгч,
3
“Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг.
4
Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.
5
Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад-“ЭЗЭН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ.
6
Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна”.
7
Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана.
8
Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9
Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ.
10
Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
11
Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ.
12
Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм” гэв.
13
Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран-Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.
14
Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж,
15
-Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм” хэмээн өгүүл.
16
Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв””.
17
Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаан авчрах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө””.
18
Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна.
19
Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө.
20
Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно.
21
Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.
22
Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.
23
ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов.
24
Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд уруу авчрав. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив.
25
Дараа нь ЭЗЭНий надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлэв.
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48