bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Ezekiel 38
Ezekiel 38
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 39 →
1
ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
2
-Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл.
3
“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо, Би чиний эсрэг байна.
4
Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.
5
Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.
6
Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно.
7
Бэлэн байгтун. Чи болон чамайг тойрон цугларсан бүх хамсаатан чинь өөрсдийгөө бэлтгэг, тэдний хамгаалагч бол.
8
Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.
9
Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно”.
10
Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.
11
“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.
12
Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно.
13
Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна””.
14
Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?
15
Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно.
16
Чи газрыг бүрхэх үүл адил Миний ард түмэн Израилийн эсрэг дайрна. Гог оо, тэдний нүдний өмнө чамаар Би ариусгагдах үед үндэстнүүд Намайг мэдэхийн тулд эцсийн өдрүүдэд Би чамайг Өөрийнхөө газрын эсрэг авчирна”.
17
Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?
18
Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
19
“Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна.
20
Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.
21
Би Өөрийн бүх уулан дээр түүний эсрэг илдийг дуудна” гэж Эзэн БУРХАН тунхаглан “Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно.
22
Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.
23
Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэв”.
← Chapter 37
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 39 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48