bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Ezekiel 17
Ezekiel 17
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 18 →
1
ЭЗЭНий үг надад ирж,
2
-Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн,
3
“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.
4
Тэр түүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив.
5
Тэр бас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав.
6
Дараа нь тэр нахиалж, бүргэд уруу нь чиглэсэн мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс бүргэдийн дор үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ.
7
Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав.
8
Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ”” хэмээгтүн.
9
Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Агуу хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй.
10
Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу”” гэжээ.
11
Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,
12
-Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.
13
Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг дор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав.
14
Энэ нь уг хаанчлалыг доройтуулж, тусгаар тогтнуулахгүй, гэрээг сахиж байж л оршин тогтнохоор болгохын тулд юм.
15
Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?
16
Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17
“Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй.
18
Одоо тэр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн. Харагтун, тэр өөрөө үнэнч байхаар амласан боловч эдгээр бүх зүйлийг үйлдэв. Тэр амь мултрахгүй” гэв.
19
Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно.
20
Би түүний дээр Өөрийн торыг дэлгэж, тэр Миний урхинд баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин, Миний эсрэг түүний үйлдсэн үнэнч бус үйлдлийн төлөө тэнд түүнийг шүүх болно.
21
Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно”.
22
Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. -Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.
23
Тэр нь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.
24
Хээрийн бүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 18 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48