bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Numbers 28
Numbers 28
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 29 →
1
Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
2
-Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд “Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун” гэж хэл.
3
Чи тэдэнд “Та нарын ЭЗЭНд галаар өргөх өргөл энэ юм. Нэг настай, согоггүй хоёр эр хургыг байнгын шатаалт тахил болгон өдөр бүр өргөгтүн.
4
Та нар нэг хургыг нь өглөө, нөгөө хургыг нь үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой.
5
Бас идээн өргөлд зориулан хинийн дөрөвний нэг цохисон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.
6
Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу тайвшруулах тааламжит үнэр хэмээн Синаи уулан дээр тогтоогдсон байнгын шатаалт тахил юм.
7
Тэгээд үүнтэй хамт хурга бүрд хинийн дөрөвний нэг ундаан тахил байх ёстой. Хатуу ундаагаар хийгдсэн ундаан өргөлийг ариун газарт ЭЗЭНд зориулан асгана.
8
Нөгөө хургыг та нар үдшийн бүрэнхийгээр өргөх ёстой. Өглөөний идээн өргөл болон түүний ундаан өргөлийн адил та нар үүнийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр, галаар өргөх өргөл болгон өргөгтүн.
9
Дараа нь амралтын өдөр нэг настай, согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил, түүний ундаан өргөлийг өргөгтүн.
10
Энэ нь байнгын шатаалт тахил болон түүний ундаан өргөл дээр нэмэгдэх амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.
11
Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир.
12
Бух бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурил, мөн нэг хуцанд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг,
13
хурга бүрд идээн өргөл болгон тостой хольсон ефагийн аравны нэг сайн гурилыг ЭЗЭНд галаар өргөх өргөл, тайвшруулах тааламжит үнэрийн шатаалт тахилд өргөгтүн.
14
Тэдгээрийн ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын турш байх сар бүрийн шатаалт тахил юм.
15
Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.
16
Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой.
17
Энэ сарын арван тавны өдөр найр наадам болох бөгөөд долоо хоногийн туршид исгээгүй талхыг идэх ажгуу.
18
Анхны өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.
19
Та нар ЭЗЭНд шатаалт тахилыг галаар өргөх бөгөөд согоггүй хоёр бух, нэг хуц, нэг настай долоон эр хурга байх ёстой.
20
Тэдгээрийн идээн өргөлд зориулж тостой хольсон сайн гурилыг өргөгтүн. Буханд ефагийн аравны гурав, хуцанд аравны хоёр,
21
долоон хурга тус бүрд нь ефагийн аравны нэг байх юм.
22
Өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөгтүн.
23
Эдгээрийг та нар байнгын шатаалт тахилд зориулагддаг өглөөний шатаалт тахилаас тусад нь өргөх ёстой.
24
Ийм маягаар та нар долоон өдрийн туршид, өдөр тутам галаар өргөх өргөл буюу ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хүнсийг авчрах ёстой. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлтэйгөө хамт авчрагдах болой.
25
Долоо дахь өдөр нь та нар ариун цугларалттай бөгөөд ямар ч хүнд хүчир ажлыг хийж болохгүй.
26
Бас анхны үр жимснүүдийн өдөр, та нар Долоо Хоногуудын баяр дээр шинэ идээн өргөлийг ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цугларалтыг хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.
27
Та нар ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон хоёр залуу бух, нэг хуц, нэг настай долоон эр хургаар шатаалт тахил өргөгтүн.
28
Тэдгээрийн идээн өргөл болох тостой хольсон сайн гурилыг, бух тус бүрд ефагийн аравны гурвыг, нэг хуцанд аравны хоёрыг,
29
долоон хурганы тус бүрд нь аравны нэгийг өргөгтүн.
30
Бас өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр нэг ухныг өргөгтүн.
31
Байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь та нар эдгээрийг ундаан өргөлийнх нь хамт авчир. Тэдгээр нь согоггүй байх ёстой.
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 29 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36