bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Numbers 36
Numbers 36
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 35
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
1
Иосефын хөвгүүдийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хөвгүүдийн ургийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох удирдагчдын өмнө ярин,
2
-Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шодолтоор өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань ЭЗЭН тушаасан болой.
3
Гэвч хэрэв тэд Израилийн хөвгүүдийн бусад овгуудын хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл тэдний өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний харьяалагдах овгийн өвд нэмэгдэх болно. Ингэж энэ нь бидэнд хуваагдсан өвөөс авагдах болно.
4
Израилийн хөвгүүдийн эврийн бүрээдэлт болох үед тэдний өв нь харьяалагдан буй овгийнхоо өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэв.
5
Дараа нь Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан-Иосефын хөвгүүдийн овгийнхны ярьж буй нь зөв юм.
6
Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл нь энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд өөрсдийн эцгийн овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”.
7
Ийнхүү Израилийн хөвгүүдийн ямар ч өв овгоос овогт шилжихгүй байх ёстой. Учир нь Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн овгийн өвд баригдах болой.
8
Израилийн хөвгүүд тус бүр өөрийн эцгүүдийн өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овгийн өвийн эзэмшилд ирж буй охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.
9
Ийнхүү ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжихгүй байх юм. Учир нь Израилийн хөвгүүдийн овгууд нь тус бүр өөрийн өвд баригдах ёстой гэлээ.
10
ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.
11
Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид өөрсдийн нагац, авгуудын хөвгүүдтэй гэрлэв.
12
Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.
13
Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.
← Chapter 35
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36