bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Numbers 30
Numbers 30
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
1
Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь-ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.
2
Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.
3
Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,
4
түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой.
5
Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
6
Харин хэрэв тэр эмэгтэй өөрийн амлалтын дор, эсвэл өөрийгөө хүлсэн амныхаа яаруу тунхаглалын дор байхдаа нөхөрт гарвал,
7
нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу.
8
Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
9
Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно.
10
Харин хэрэв тэр нөхрийнхөө гэрт тангарагласан, эсвэл өөрийгөө үүрэг хариуцлагад андгайлан хүлсэн бөгөөд
11
нөхөр нь үүнийг сонссон боловч түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй бол, тэгвэл түүний бүх тангаргууд нь тогтох бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь тогтох ажгуу.
12
Гэвч хэрэв нөхөр нь сонссон өдрөө тэдгээрийг нь үнэхээр хүчингүй болгосон бол, тэгвэл түүний тангараг, түүний үүрэг хариуцлагатай холбогдох, тэр эмэгтэйн амнаас гарсан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр нь тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.
13
Тэр эмэгтэй өөрийгөө даруу байлгах андгай болон хүлэх тангараг бүрийг нь нөхөр нь баталж, эсвэл хүчингүй болгож болно.
14
Гэвч хэрэв нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал тэр түүний дээр байгаа бүх тангараг, бүх үүрэг хариуцлагыг нь баталж байна. Нөхөр нь тэдгээрийг сонссон өдрөө түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг баталсан байна.
15
Гэвч хэрэв тэр тэдгээрийг сонссоныхоо дараа үнэхээр хүчингүй болговол эмэгтэйн гэм бурууг тэр үүрэх ёстой гэв.
16
Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хоорондох болон залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, ЭЗЭНий Мосед тушаасан тогтоолууд юм.
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36