bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Exodus 25
Exodus 25
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 26 →
1
Тэгээд ЭЗЭН, Мосед айлдан —
2
Надад хандив авчир гэж Израилийн хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав.
3
Чиний тэднээс авах хандив нь алт, мөнгө, хүрэл,
4
хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
5
улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
6
гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн,
7
судалт гартаам чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.
8
Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг.
9
Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.
10
Тэд хуайс модоор авдар хийх бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байг.
11
Чи авдрыг шижир алтаар бүр. Дотор гадаргүй бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.
12
Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган авдрын дөрвөн хөл дээр байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.
13
Чи хуайс модоор дамнуургууд хийж, алтаар бүр.
14
Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.
15
Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.
16
Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.
17
Чи эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.
18
Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий.
19
Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хийж, херубуудыг эвлэрүүлгийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго.
20
Херубууд далавчаа дээгүүр дэлгэж эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөд өөдөөсөө харсан байх агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байна.
21
Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.
22
Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.
23
Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.
24
Чи түүнийг шижир алтаар бүрж, тойруулан алтан эмжээр хий.
25
Ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, хөвөөг нь тойруулан алтаар эмж.
26
Түүнд зориулж чи дөрвөн алтан гархи хийж, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуул.
27
Гархинууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.
28
Чи ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүр.
29
Чи утлагад зориулан таваг, хундага, ундаан өргөлд зориулан хул аяга, ваар сав хий. Эдгээрийг шижир алтаар хий.
30
Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.
31
Дараа нь чи давтсан шижир алтаар дэнлүүний суурь хий. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийх бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд үүнтэйгээ нэгэн цул байна.
32
Дэнлүүний суурийн хажуугаас нь зургаан салаа гарах бөгөөд нэг хажуугаас нь гурван салаа, нөгөө хажуугаас нь гурван салаа гарна.
33
Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Дэнлүүний суурийн зургаан салаа бүгд ийм байна.
34
Дэнлүүний сууринд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй дөрвөн хундага байх бөгөөд тусбүрийг болцуу ба дэлбээтэй хий.
35
Дэнлүүнээс гарсан зургаан салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцуу, дараагийн хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна.
36
Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байна.
37
Дараа нь чи долоон дэнлүүг нь хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд тэд дэнлүүнүүдийг асаах ёстой.
38
Үүний хямсаа ба тавиуруудыг нь шижир алтаар хий.
39
Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт нэг талант шижир алтаар хий.
40
Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 26 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40