bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Exodus 8
Exodus 8
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 9 →
1
ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
2
Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би бүх нутаг дэвсгэрийг чинь мэлхийгээр цохино.
3
Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.
4
Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.
5
ЭЗЭН, Мосед —“Таягтай гараа гол мөрөн, салаа, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж Ааронд хэл хэмээв.
6
Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд мэлхийнүүд гарч ирээд Египет нутгийг бүрхэв.
7
Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.
8
Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
9
Мосе, Фараонд —Таны төлөө болон таны албат нар, таны ард түмний төлөө, та нараас бас гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн тулд хэзээ гуйхыг минь хэлж өгнө үү гэв.
10
Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог.
11
Танаас, ордноос чинь, албатууд ба ард түмнээс чинь мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
12
Мосе Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе, ЭЗЭНээс хашхиран гуйв.
13
ЭЗЭН, Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа ба талбайнуудаас гарч үхэцгээв.
14
Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.
15
Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
16
ЭЗЭН, Мосед —Ааронд “Таягаа сунган газрын тоос шороог цохь! Тэгэхэд тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болох болно” гэж хэл хэмээв.
17
Тэд тийнхүү үйлдэв. Аарон таяг барьсан гараа сунган газрын тоос шороог цохиход хүн малд дэлэнч шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос шороо нь дэлэнч болон хувирчээ.
18
Илбэчид илбээрээ дэлэнч гаргах гэж оролдсон боловч тэд үүнийг чадсангүй. Дэлэнч хүн малд шавав.
19
Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
20
ЭЗЭН, Мосед —Чи өглөө эрт босож, харагтун, Фараоныг усанд ирэхэд өмнө нь очоод, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
21
Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол, үзэгтүн, Би чамд болон чиний албатууд, ард түмэнд чинь бас танай гэрүүдэд бөөн ялаа явуулна. Египетчүүдийн гэр орон мөн тэдний газар нь бөөн ялаагаар дүүрнэ.
22
Харин тэр өдөр Би ард түмнийхээ байгаа Гошен нутгийг тусгаарлаж, тэнд ямар ч бөөн ялаа байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутгийн дунд байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.
23
Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш болох болно»” гэж хэл хэмээн айлдав.
24
ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон албат нарынх нь гэр, Египетийн бүх газарт ирж, бөөн ялаанаас болж газар сүйдэв.
25
Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт Бурхандаа тахил өргө гэж хэлэв.
26
Мосе —Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг Бурхан ЭЗЭНдээ тахих болно. Хэрэв бид египетчүүдийн жигшдэг юмсыг нүдэн дээр нь өргөвөл тэд биднийг чулуугаар шидэх биш үү?
27
Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, Бурхан ЭЗЭНдээ тушаасных нь дагуу тахил өргөе гэж хэлэв.
28
Фараон —Би та нарыг явуулна. Та нар цөлд Бурхан ЭЗЭНдээ тахилгал. Харин та нар битгий их хол яваарай! Миний төлөө гуйгаарай гэв.
29
Мосе —Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон ба түүний албат нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон, ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.
30
Мосе, Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв.
31
ЭЗЭН, Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч эс үлдээв.
32
Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан ард түмнийг явуулсангүй.
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40