bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Exodus 27
Exodus 27
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 28 →
1
Чи хуайс модоор тахилын ширээг хий. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.
2
Үүний дөрвөн буланд эврүүд хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр.
3
Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн.
4
Ширээнд зориулан хүрэл сараалжин торыг хийгтүн. Түүний дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл гархи хий.
5
Чи торыг тахилын ширээний доод амсрын доор, тахилын ширээний өндрийн дундад хүрэхээр тавь.
6
Тахилын ширээнд зориулан дамнуургууд, хуайс модон дамнуургууд хийж хүрлээр бүрэгтүн.
7
Тахилын ширээг зөөх үед дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг гархинуудад шургуул.
8
Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.
9
Чи асрын хашааг хийгтүн. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдэх бөгөөд зуун тохой урттай байна.
10
Багананууд нь хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн байх ёстой.
11
Үүнчлэн умард зүгт ч зуун тохой урт хөшиг болон хорин багана хорин хүрэл углуур байна. Баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн байна.
12
Баруун зүгт хашааны өргөнд арван багана, арван углууртай тавин тохой хөшиг байна.
13
Зүүн зүгт буюу урд талдаа хашааны өргөн нь тавин тохой байна.
14
Нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.
15
Нөгөө талд ч мөн арван таван тохой хөшиг ба гурван багана, гурван углуур байна.
16
Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн, нэхмэлчдийн урлал болох хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.
17
Хашааны эргэн тойрон дахь бүх багана мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээ нь мөнгө, углуур нь хүрэл байна.
18
Хашааны урт нь зуун тохой, өргөн нь тавь тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байх ба углуур нь хүрэл байна.
19
Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.
20
Дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд гэрэлтүүлгэд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг чи Израилийн хөвгүүдэд тушаа.
21
Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 28 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40