bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Genesis 11
Genesis 11
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 12 →
1
Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.
2
Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ.
3
Тэд бие биедээ-Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.
4
Тэгээд тэд-За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.
5
ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.
6
ЭЗЭН айлдсан нь-Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.
7
Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.
8
Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.
9
ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.
10
Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.
11
Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.
12
Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ.
13
Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
14
Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв.
15
Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.
16
Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.
17
Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
18
Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ.
19
Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
20
Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.
21
Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
22
Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.
23
Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
24
Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.
25
Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
26
Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.
27
Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.
28
Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.
29
Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой.
30
Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа.
31
Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ.
32
Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50