bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Genesis 22
Genesis 22
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
1
Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, -Абрахам аа! гэсэнд Абрахам-Би энд байна гэжээ.
2
Бурхан-Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
3
Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.
4
Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.
5
Тэгээд Абрахам зарц залуустаа-Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.
6
Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.
7
Исаак эцэг Абрахамдаа хандан, -Аав минь ээ! гэж дуудахад тэрээр, -Хүү минь, би энд байна гэсэнд Исаак-Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд
8
Абрахам-Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.
9
Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.
10
Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.
11
ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг-Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр-Би энд байна гэв.
12
Тэнгэр элч өгүүлрүүн-Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
13
Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.
14
Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.
15
ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,
16
-ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,
17
Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
18
Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.
19
Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.
20
Үүний дараа нэг нь-Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ.
21
Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел,
22
Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой.
23
Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ.
24
Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50