bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Genesis 20
Genesis 20
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 21 →
1
Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.
2
Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.
3
Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь-Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
4
Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул-Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?
5
Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.
6
Бурхан түүнд зүүдэнд нь-Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм.
7
Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.
8
Абимелех өглөө эрт босоод хамаг шадар түшмэдээ дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв.
9
Абимелех Абрахамыг дуудаж-Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.
10
Абимелех Абрахамд бас-Чи ямар учраас ингэсэн бэ? гэв.
11
Абрахам-Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.
12
Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон.
13
Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг “Энэ миний ах” гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв.
14
Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.
15
Абимелех-Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.
16
Тэр бас Сарад-Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв.
17
Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.
18
Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50