bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Genesis 35
Genesis 35
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 36 →
1
Бурхан Иаковт хандаж-Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.
2
Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж-Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!
3
Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.
4
Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.
5
Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.
6
Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв.
7
Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.
8
Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.
9
Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв.
10
Бурхан түүнд-Чамайг Иаков гэдэг, Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй, Харин чиний нэр Израиль болно
11
Бурхан түүнд-Би Төгс Хүчит Бурхан байна. Чи өнөр өтгөн болж, үрж!Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Мөн хаад бас чамаас төрж гарах болно.
12
Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө. Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.
13
Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов.
14
Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ.
15
Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.
16
Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.
17
Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь-Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв.
18
Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв.
19
Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.
20
Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна.
21
Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов.
22
Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.
23
Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой.
24
Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой.
25
Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой.
26
Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.
27
Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.
28
Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.
29
Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 36 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50