bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Job 19
Job 19
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 20 →
1
Тэгэхэд Иов хариулан
2
-Хэдий болтол та нар намайг тарчлааж, үгсээр намайг бяцлах юм бэ?
3
Та нар намайг ийнхүү арван удаа доромжиллоо. Намайг буруутгахаасаа ч та нар ичдэггүй билээ.
4
Хэрэв би үнэхээр алдсан байсан ч алдаа минь наддаа л үлдэнэ.
5
Хэрэв та нар үнэхээр миний эсрэг өөрсдийгөө дөвийлгөж, миний шившгийг надад нотолж байгаа бол,
6
Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
7
Харагтун, би “Хүчирхийлэл!” хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга.
8
Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөдтэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.
9
Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
10
Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
11
Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
12
Түүний цэргүүд хамтдаа ирж, миний эсрэг чиглэж, майхныг минь бүслэн буудалладаг.
13
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөдтанилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.
14
Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөддотнын нөхөд минь намайг мартав.
15
Миний гэрт амьдрагсад хийгээд шивэгчид минь хүртэл намайг танихгүй хүнд тооцдог. Тэдний нүдэнд би харь хүн билээ.
16
Зарцаа би дууддаг боловч, тэрээр хариулдаггүй. Би түүнийг амаараа гуйх болдог.
17
Миний амьсгал эхнэрт минь цээрлэгдэж, өөрийн ах дүүстээ би жигшигдэж байна.
18
Жаахан хүүхдүүд хүртэл намайг жигшдэг. Намайг босоход тэд миний эсрэг ярьдаг юм.
19
Бүх зөвлөхүүд минь намайг үзэн яддаг бөгөөдминий хайрлаж байдаг хүмүүс ч миний эсрэг эргэжээ.
20
Миний яс нь арьс, махтайгаа наалдаж, би шүднийхээ буйлтай л үлдлээ.
21
Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нарнамайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
22
Юунд та нар Бурханы адил намайг хавчиж, миний маханд цадахгүй байна вэ?
23
Миний үгс бичигдсэн байдаг ч болоосой!Тэд номд буулгагддаг ч болоосой!
24
Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!
25
Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болонэцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.
26
Арьс минь устгагдсан хойно чби махан биеэрээ Бурханыг харах болой.
27
Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна!
28
Хэрэв та нар “Бид түүнийг яаж хавчих вэ?”, мөн “Түүний эсрэг хэргийн ямар шалтгийг бид олж чадах вэ?” гэж хэлбэл,
29
өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа. Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөдэнэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.
← Chapter 18
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 20 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42