bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Job 2
Job 2
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 3 →
1
Өөр нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас ЭЗЭНий өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв.
2
ЭЗЭН Сатанд-Чи хаанаас ирэв? гэхэд, Сатан ЭЗЭНд хариулан, -Газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсээр ирлээ гэв.
3
ЭЗЭН Сатанд-Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.
4
Сатан ЭЗЭНд хариулан-Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.
5
Харин одоо Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв.
6
Тиймээс ЭЗЭН Сатанд-Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв.
7
Тэгээд Сатан ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав.
8
Тэрээр үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарын хэлтэрхий авав.
9
Тэгэхэд эхнэр нь түүнд-Чи үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна уу? Бурханыг хараагаад, үх гэв.
10
Харин тэрээр түүнд-Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.
11
Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.
12
Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
13
Тэгээд хэн нь ч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд долоон өдөр, долоон шөнийн турш түүний хамт газар сууцгаав. Учир нь өвчин шаналал маш их байгааг тэд харсан билээ.
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42