bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Job 40
Job 40
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
1
Тэгээд ЭЗЭН Иовд айлдахдаа
2
-Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү?Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.
3
Тэгэхэд Иов ЭЗЭНд хариулан,
4
-Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ?Би гараа аман дээрээ тавья.
5
Би нэг удаа ярьсан, би хариулахгүй. Хоёр дахь удаа би өөр юуг ч нэмэхгүй гэж хэлэв.
6
Тэгэхэд ЭЗЭН шуурган дундаас Иовд хариулан,
7
-Одоо эр хүн шиг хормойгоо татаж бүсэл. Би чамаас асуух бөгөөд чи Надад сурга.
8
Чи Миний шүүлтийг үнэхээр няцаах уу?Өөрөө зөвтгөгдөхийн тулд чи Намайг буруутгах уу?
9
Эсвэл чамд Бурханых шиг мутар бий юу?Чи Түүнтэй адил дуугаар аянга нүржигнэх мэт дуугарч чадах уу?
10
Өөрийгөө алдар суу, сүр жавхлангаар гоёж, хүндлэл, яруу алдраар хувцасла.
11
Өөрийн уурыг оволзуулан асгаж, бардам хүн бүрийг хараад, түүнийг дорд болгооч.
12
Бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулж, хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.
13
Тэднийг шороон дотор хамтад нь нуугаач. Нууц газарт тэднийг хүлээч.
14
Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийгБи ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.
15
Одоо харагтун, Миний чамтай адил бүтээсэн усны үхэр энэ байна. Тэрээр үхэр шиг өвсөөр хооллодог.
16
Харагтун, түүний хүч тэнхээ ууц нуруунд нь, түүний чадал хэвлий дэх булчинд нь бий.
17
Тэрээр хуш мод шиг сүүлээ тахийлгадаг. Гуяных нь булчингууд нь хамтдаа сүлжигдсэн байдаг.
18
Түүний яснууд хүрэл хоолой юм. Түүний үе мөчүүд төмөр хаалтууд мэт болой.
19
Тэр бол Бурханы замуудын анхдагч билээ. Бүтээгч нь илдээ авчраг.
20
Уулс түүнд хоолыг нь залгуулдаг бөгөөдхээрийн бүх араатан амьтад тэнд нааддаг.
21
Тэрээр лянхуа цэцгийн дор, зэгс болон хулсан нуувчинд хэвтдэг бөлгөө.
22
Лянхуа цэцэг түүнийг сүүдрээр халхалдаг. Горхины уд модод түүнийг хүрээлдэг.
23
Гол үерлэж тэрээр сандардаггүй. Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.
24
Харж байхад нь түүнийг хэн нэгэн барьж чадах уу?Хамрыг нь хэн нэгэн дөрлөж чадах уу?
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42