bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Job 24
Job 24
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
1
Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ?Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүсТүүний өдрүүдийг хардаггүй вэ?
2
Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж, тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
3
Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.
4
Тэд доройг замаас гадагш түлхдэг. Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
5
Үзэгтүн, цөл дэх хулангуудын адилтэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
6
Тэд талбайгаас хог хаягдлаа түүж, хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
7
Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
8
Тэд уулын бороонд нордог бөгөөднөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.
9
Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10
Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
11
Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг. Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.
12
Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна. Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
13
Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ. Тэд гэрлийн замыг мэдэхийг ч, түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14
Алуурчин үүрээр босдог. Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.
15
Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн, “Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.
16
Харанхуйд тэд байшингуудыг ухаж, өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг. Тэд гэрлийг мэддэггүй юм.
17
Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг. Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
18
Тэд усны мандал дээр хөнгөн. Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг. Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
19
Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэтнүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
20
Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтолөт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
21
Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж, бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.
22
Харин Тэрээр хүчтэнийг Өөрийн хүчээр чирдэг. Тэр босдог боловч хэнд ч амь насны баталгаа байдаггүй.
23
Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөдтэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
24
Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд, дараа нь алга болдог. Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөдбусдын хамт авагдаж өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт хатдаг.
25
Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваасхэн намайг худалч гэж нотлон, хэн миний үгсийг хоосон болгох вэ? гэв.
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42