bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Proverbs 10
Proverbs 10
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 11 →
1
Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.
2
Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.
3
Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг, Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.
4
Лазан гар ядуу зүдүүг авчирна, Хичээнгүй гар баян болгоно.
5
Ухаант хүү ургацаа цагт нь хураана, Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
6
Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино, Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
7
Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй болХар санаатны нэр ой гутаана.
8
Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг болЧалчаа мунхаг нь сүйрэх болно.
9
Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг болЗамаасаа гаждаг хүн баригдах болно.
10
Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг. Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
11
Шударга зөв хүний ам амьдралын ундарга болХүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
12
Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг болХайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.
13
Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно. Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.
14
Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг. Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.
15
Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог болЯдуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.
16
Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал болХар санаатны орлого нь шийтгэл.
17
Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.
18
Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.
19
Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.
20
Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт болХар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.
21
Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг болМунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.
22
ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөдТэр харууслыг эс авчирна.
23
Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог болУхаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.
24
Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.
25
Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.
26
Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс, Нүд уруу суунаглах утаа мэт буюу.
27
ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг болХар санаатны он жилүүд богиносдог.
28
Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан болХар санаатны найдвар мөхдөг.
29
ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг, Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.
30
Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.
31
Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна. Харин хорлогчийн хэл огтлогдоно.
32
Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг болХорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31