bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Proverbs 22
Proverbs 22
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 23 →
1
Сайн нэр нь агуу баялгаас ч дээр. Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.
2
Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээсХэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
3
Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.
4
Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоосАмь, алдар хүнд, эд баялаг юм.
5
Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий. Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.
6
Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.
7
Баян хүн ядуу хүнийг захирдаг. Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.
8
Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана. Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.
9
Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно. Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.
10
Басамжлагчийг холдуул. Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.
11
Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэндХаан хүн хүртэл анд нөхөр болдог.
12
ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг. Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.
13
Лазан хүн “Гадаа арслан байна. Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
14
Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.
15
Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг. Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.
16
Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.
17
Чих тавин мэргэдийн үгсийг сонс. Миний мэдлэгт ухаанаа хандуул.
18
Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж, энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.
19
Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.
20
Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?
21
Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж, Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.
22
Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд. Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!
23
Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөдТэднийг дээрэмдэгчдийн амийг авна.
24
Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.
25
Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.
26
Бусдын өмнөөс гар барин амлаж, Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.
27
Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм болУнтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?
28
Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.
29
Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.
← Chapter 21
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 23 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31