bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Proverbs 20
Proverbs 20
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 21 →
1
Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.
2
Хааны хилэгнэл болбоос арслангийн архиралт мэт бөгөөдТүүнийг уурлуулах хүн бүр амьдралаа алдана.
3
Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм. Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.
4
Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно.
5
Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөдУхаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.
6
Ихэнх хүмүүс өөр өөрсдийн үнэн зөвийг тунхагладаг чИтгэл найдвартай нэгнийг хэн олж чадах вэ?
7
Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.
8
Зөв шударгын ширээнд залрагч хаан харцаараа хамаг хорон муу зүйлийг хөөдөг.
9
Хэн “Би зүрх сэтгэлээ цэвэрлэв. Би нүгэл хилэнцээсээ ариусав” хэмээн хэлж чадах билээ?
10
Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.
11
Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг.
12
Сонсох чих болон харах нүдний аль алийг нь ЭЗЭН бүтээсэн.
13
Нойрыг бүү хайрла, эс тэгвэл чи ядуу болно. Нүдээ нээ, тэгвэл чи хоол хүнсээр элбэг дэлбэг байна.
14
Худалдан авагч нь“Энэ нь ч муу. Тэр нь ч муу” гэж өөлж голдог атлааАваад явсныхаа дараа түүгээрээ сайрхдаг.
15
Алт болон тоо томшгүй эрдэнэс байдаг боловчМэдлэгийг ярих уруул болбоос хамгийн нандин зүйл юм.
16
Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав. Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрөө олз болно.
17
Буруу замаар олж авсан талх хүнд амттай байж болох юм. Гэвч эцэст нь түүний ам хайргаар дүүрэх болно.
18
Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав. Мэргэн удирдамжийн дагуу дайт.
19
Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.
20
Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.
21
Эхэндээ үтэр түргэн олддог өв залгамжлал нь эцэстээ ерөөгдөхгүй.
22
“Хорон муугийн хариуг би өгнө дөө” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамайг аварна.
23
Зөрүүтэй дэнсийг ЭЗЭН жигшинэ. Хуурмаг жин сайн зүйл биш ээ.
24
Хүмүүний алхаа гишгээг ЭЗЭН залдаг. Тэгвэл хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?
25
“Энэ бол ариун” хэмээн хурдан хуумгай хэлээд, Тангарагласныхаа дараа лавлан эргэцүүлэх нь хүмүүний хувьд хавх юм.
26
Мэргэн хаан хар санаатнуудыг шигшиж, Тэдний дээр тээрмийн чулуу эргүүлнэ.
27
Хүний сүнс бол түүний дотоодын мухарт буйг ч нягтлан үздэг ЭЗЭНий дэнлүү билээ.
28
Үнэн хийгээд шударга зан хааныг хамгаалдаг бөгөөдТэрээр хаан ширээгээ зөв шударгаар барьдаг.
29
Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ. Өтгөсийн хүндлэл нь тэдний буурал үс.
30
Шархны ором нь хорон мууг цэвэрлэдэг. Мөн цохилтууд нь зүрхний мухарт ч хүрнэ.
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31