bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи, 2004)
/
Proverbs 7
Proverbs 7
Mongolian (Ариун Библи, 2004)
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 8 →
1
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
2
Миний тушаалуудыг сахиж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун.
3
Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич.
4
Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун.
5
Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.
6
Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал,
7
Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв.
8
Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв.
9
Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ.
10
Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа.
11
Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно.
12
Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт, Булан бүрийн ард отох аж.
13
Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд,
14
“Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ.
15
Тиймээс чамайг угтахаар, чиний дэргэд байхыг эрмэлзэн хүсэж, Би гарч ирээд, чамтай учирлаа.
16
Өнгө алагласан Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр би ор дэрээ бүтээв.
17
Би өөрийнхөө оронд мирр, алое, шанц зэрэг анхилуун үнэртэнгүүдийг цацав.
18
Ирээч. Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье.
19
Учир нь миний нөхөр гэртээ байхгүй. Тэр алс холын аянд мордсон.
20
Нөхөр маань зоостой хүүдийг авч одов. Тэргэл сар гарах өдөр л буцаж ирнэ” гэв.
21
Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татаж, Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.
22
Тэр даруй мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, Урхинд орсон хандгай мэт эмэгтэйн араас дагав.
23
Сумны зэв түүний элгийг нэвт сүлбэх хүртэл, Урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт, Тийнхүү үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эр эс мэднэ.
24
Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул.
25
Зүрх сэтгэл чинь тэр эмийн зам уруу бүү эргэг. Жим дээр нь бүү зогс.
26
Учир нь түүнд шидэгдэж хаягдсан олон хохирогчид бий бөгөөдТүүнд алуулсан хүмүүс нь бүгд тоо томшгүй ажээ.
27
Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж.
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 8 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31