bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Deuteronomy 18
Deuteronomy 18
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 19 →
1
Леви тахилчид болох бүх Леви овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд өргөх галан тахил болон Түүний өвөөс идэх болно.
2
Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө өв нь байх юм.
3
Ард түмнээс буюу үхэр эсвэл хониор нядлах тахилыг өргөдөг тэднээс тахилчдын авах хувь гэвэл, тахилчдад хаа, хоёр эрүү, гэдэс дотрыг өгөх ёстой.
4
Чи түүнд үр тариа, шинэ дарс, тосныхоо дээж мөн хониныхоо ноосны дээжийг өгөх ёстой.
5
ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгийн дундаас түүнийг мөн түүний хөвгүүдийг зогсоон ЭЗЭНий нэрээр үйлчлүүлэхийн тулд үүрд сонгожээ.
6
Хэрэв Израилийн бүх нутаг дээрх аль нэг хотод амьдран суудаг леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт сэтгэлийн хүслээр хүрч ирвэл
7
ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх леви ах дүүсийнхээ нэгэн адил тэрээр ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.
8
Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.
9
ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг хийхэд бүү суралц.
10
Та нар дунд хүү юмуу охиноо гал дундуур гаргагч, мэргэ төлгөч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,
11
хараалч, сүнс зуучлагч, хар домч, үхэгсдийг дуудагч бүү байг.
12
Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулна.
13
Чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө гэм зэмгүй бай.
14
Чиний байлдан эзлэх энэ үндэстнүүд совин тайлагч, мэргэ төлгөчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь тэгэхийг чамд зөвшөөрөхгүй.
15
Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.
16
Хореб ууланд хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН Бурханаасаа та нар “ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхэх нь ээ!” гэж хэлсэн бүхний чинь дагуу ингэсэн билээ.
17
ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна.
18
Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.
19
Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.
20
Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.
21
Та нар зүрхэндээ “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох аваас
22
хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34