bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Deuteronomy 27
Deuteronomy 27
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 28 →
1
Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан —Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь.
2
Та нар ЭЗЭН Бурханыхаа өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор шохойд.
3
Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич.
4
Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр чамд миний тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор шохойд.
5
Тэнд чи Бурхан ЭЗЭНдээ зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүнд ямар ч төмөр бүү хүргэ.
6
Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө.
7
Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.
8
Чи тэдгээр чулуун дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
9
Тэгээд Мосе ба тахилч левичүүд бүх Израильд —Израиль аа, чихээ тавин сонс! Өнөөдөр чи ЭЗЭН Бурханыхаа ард түмэн нь боллоо.
10
Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.
11
Мосе мөн өдөр ард түмэнд эдгээрийг тушаав. —
12
Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож,
13
Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.
14
Левичүүд бүх израиль хүнд хандан чанга дуугаар
15
“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.
16
“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
17
“Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
18
“Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
19
“Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
20
“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
21
“Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
22
“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
23
“Хадам эхтэйгээ хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
24
“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
25
“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
26
“Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 28 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34