bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Deuteronomy 25
Deuteronomy 25
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 26 →
1
Хэрэв хүмүүс хоорондоо маргалдан шүүхэд ирвэл тэднийг шүүж, зөвтнийг нь зөвтгөж, буруутныг нь шийтгэх ёстой.
2
Буруутанд жанчих шийтгэл ногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өмнөө хэвтүүлээд хийсэн гэм буруугийнх нь хэрээр түүнийг ташуурдуулна.
3
Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи үүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.
4
Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий.
5
Ах дүүс цугтаа амьдарч байгаад нэг нь өөд болохдоо хөвгүүнгүй байвал, эхнэр нь гэр бүлийнхээ гадуурх гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Харин нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.
6
Мөнөөх өөд болсон хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.
7
Харин хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.
8
Хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл
9
ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман хариу болгож “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.
10
Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.
11
Хэрвээ хоёр хүн бие биентэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал
12
чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвдөж хар.
13
Чи халаасандаа том туухай болон жижиг туухай бүү хий.
14
Чи гэртээ том хэмжүүр болон жижиг хэмжүүр байлгаж болохгүй.
15
Чи бүрэн бүтэн, зөв туухайтай, бүрэн бүтэн, зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт насална.
16
Тийм зүйл хийдэг, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17
Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамд юу хийснийг санагтун.
18
Тэд ЭЗЭН Бурханаас чинь эмээлгүй, та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь яваа сул дорой хүмүүсийг цохисон билээ.
19
Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан ЭЗЭН чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март!
← Chapter 24
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 26 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34