bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Deuteronomy 21
Deuteronomy 21
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 22 →
1
ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүн алагдаад хээр талд хэвтэж байгаа нь олдож, тэр хүнийг хэн алсан нь мэдэгдэхгүй байвал
2
танай ахмадууд болон шүүгчид гарч очоод, тэр алагдсан хүнээс эргэн тойрных нь хотууд хүртэлх зайг хэмж.
3
Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь ажилд зүтгээгүй, буулганд ороогүй байгаа охин бярууг авах ёстой.
4
Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг хагалаагүй, тариалаагүй, урсгал ус бүхий атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгих ёстой.
5
Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ.
6
Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгд тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бярууны дээр гараа угааж,
7
тунхаглан “Бид энэ цусыг гараараа урсгаагүй, үүнийг нүдээрээ хараагүй.
8
Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно.
9
Чи ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэхийн тулд гэмгүй цус урсгахыг дундаасаа ийнхүү зайлуул.
10
Чи дайсантайгаа тулалдахаар явахад Бурхан ЭЗЭН чинь тэднийг гарт чинь тушааж, чи тэднийг олзлон авах үед,
11
олзлогдогсдын дунд үзэсгэлэнтэй бүсгүйг чи хараад, түүнийг хүсэмжлэн эхнэрээ болгож авъя гэвэл
12
чи түүнийг гэртээ, өөрийн байшинд авчир. Тэр бүсгүй үсээ хусаж, хумсаа авч,
13
олзлогдогчийн хувцсаа сольж, гэрт чинь суугаад, эцэг эхийнхээ араас бүтэн сар гашуудсаны дараа чи түүн дээр орж, нөхөр нь болж, тэр чиний эхнэр болно.
14
Хэрэв тэр бүсгүй чамд таалагдахгүй байвал чи түүнийг дуртай зүгт нь явуул. Харин чи түүнийг мөнгөөр худалдаж хэрхэвч болохгүй. Чи түүнийг дорд болгож байсан учраас түүнд боол шиг бүү ханд.
15
Хэрэв хүн хоёр эхнэртэй бөгөөд нэгэнд нь хайртай, нөгөөд хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,
16
хөвгүүддээ өмчөө өвлүүлэх өдөр тэр хүн хайртай эхнэрээсээ гарсан хүүг хайргүй эхнэрээсээ гарсан жинхэнэ ууган хүүгийн өмнүүр ууган хүү болгож болохгүй.
17
Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.
18
Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал
19
эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд,
20
хотынхоо ахмадуудад “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” гэвээс
21
хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.
22
Үхвэл зохих гэм нүгэл үйлдсэн хүнийг алж, чи түүнийг модонд өлгөвөл
23
хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг заавал тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бүр Бурханы хараал болой.
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 22 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34